Эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээнд хамруулна

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээнд хамруулна

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди БНСУ-ын Эмч нарын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. БНСУ-ын Эмч нарын нийгэмлэгтэй хамтран Монголын эмзэг бүлгийн иргэд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад наснуудыг эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээнд хамруулах сайн дурын үйл ажиллагааг НХХЯ-тай хамтран удахгүй зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цаашид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн үйлчилгээ, тэднийг нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд мэргэжилтэн бэлтгэх, харилцан туршлага судлах талаар олон ажил хийхээр төлөвлөж байгаа талаар НХХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж