
Айлчлалын үеэр Ардчилсан намын төлөөлөгчдийг Бүх Хятадын Ардын Хурлын ордонд ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган, ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Жайру нарын албаны хүмүүс хүлээн авч уулзан, хоёр орны болон намын хоорондын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Төлөөлөгчид Хятадын эдийн засгийн чөлөөт бүс Аунхай мужийн Үхү, Хэйпэй хотод айчлан, Үхү хотын ХКН-ын Төв хорооны дарга Ли Мэнг, Хэйпэй хотын ХКН-ын хорооны дарга, нарийн бичгийн дарга Ван Минфан, Шанхай хотын АИХ-ын Гадаад харилцааны хэлтсийн Хүний нөөцийн зөвлөх Ву Вэн нарын албан хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Үхү муж нь Хөх мөрний эрэгт байрлах боомт хот бөгөөд гурван сая орчим хүнтэй, дэлхийд цементийн үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт жагсдаг, эдийн засгийн хувьд нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ Хятад улсад дээгүүрт ордог хот юм байна. Харин Хэйпэй хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг 1997 онд гаргаснаар өнөөг хүртэл эрчимтэй хөгжиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлсэн хот болжээ.
Д.ОЮУН
Altankhuyag 2010-05-30 202.126.90.14
Erdenebat Altankhuyagiin dootokh odoo ajilaa ajilaa ugsun deershd