Үзэсгэлэнт Богд уул, Туул гол, Улаанбаатарын хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан толгой, Их Тэнгэрийн ам, Хүүхдийн парк гээд та бидний очих дуртай амралт зугаалгын газруудтай хамгийн ойрхон хотхон бол “Deluxe Marshall Village”.
Тус хотхонд бүрэн цутгамал, 10-12 давхар“King Tower Apartment “-ийг 5 одтой зочид буудлын стандартаар барьж ашиглалтанд оруулж байгааг тохиолдуулан LUNCH EVENT-ийг 4 дүгээр сарын 24-ний орой зохион байгууллаа.
Оройн 18 цаг. Тус апартментийн “show room”-д сонгодог хөгжмийн аялгуу эгшиглэж, зочид цугларсаар.
Танхимд Германы алдарт Miele, Bang&OluFsen,Солонгосын Hannsem брэндүүдийг тавьсан харагдана.
Bang&OluFsen брэндийн зурагт, Miele брэндийн гал тогооны тавилга, Hannsem брэндийн тавилгыг зочдод танилцуулж байлаа.
“Deluxe Marshall Village” хотхонтой хамтран ажиллах болсон тул ийнхүү бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа ажээ. Зочдыг цуглах зуур брэндүүдийг сонирхлоо.
100 гаран жилийн түүхтэй гэр ахуйн электрон бараа үйлдвэрлэгч Германы алдарт Miele-г Монголын маань хэрэглэгчид хэрэглэдэг болоод нилээдгүй хэдэн жил өнгөрч байна. Анх Бодь-Элетроникс 2007 онд зах зээлд нэвтрүүлсэнээс хойш хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ тоог байнга нэмсээр байгаа. Үүнийгээ дагаад хүмүүс ч ам сайтай байдаг. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа дээр манай Miele брэндийн олон үйлдэлт шарах шүүгээ, 8 төрлийн кофе чанагч машин (уг кофений машин нь одоогоор хамгийн олон төрлийн кофег чанах чадвартай машин юм), гэр ахуйн тоос сорогч, бүрэн автомат угаалгын болон хатаагч машин зэрэг бүтээгдэхүүнүүд танилцуулагдаж байна. Miele-гийн хамгийн том давуу тал нь урт хугацааны эдэлгээг даах чадвар юм. Бид бүхий л бараа бүтээгдхүүндээ 7 жилийн баталгаа олгодогтоо бахархалтай байдаг.
“Signature dezins” компанийн маркетингийн менежер Ж.Өнөрцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.
-Манайх Hannsem нэртэй гэр ахуйн тавилга хийдэг “Signature dezins” компани. 2007 оноос эхлэн Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Манай үйл ажиллагааны хувьд мэргэжлийн дизайнерууд маань захиалагчидтайгаа уулзаад, өнгө дизайны сонголтын тал дээр зөвлөгөө өгч, зураг дизайныг гаргана. Гэрээ хийгдсэнээс хойш ажлын 45 хоног дотор оруулж ирэн, мэргэжлийн угсралтын баг угсарч өгдөг. Deluxe Marshall Village” хотхонтой хамтран ажиллах болсноо тохиолдуулан өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна.
Харахад жааз мэт, загварлаг зурагтыг хажууханд нь танилцуулж байна. Bang&OluFsen брэндийнх ажээ.
Bang&OluFsen-ийн брэнд менежер Т.Мөнхдэлгэртэй уулзаж ярилцлаа.
-Энд байр захиалахаар ирж буй хүмүүст зурагтаа санал болгож байгаа юм аа даа?
-Тиймээ. Ийм сайхан байранд орох гэж байгаа юм чинь дээд зэрэглэлийн зурагтыг хэрэглээрэй гэж санал болгох үүднээс өнөөдрийн үйл ажиллагаанд зурагтаа танилцуулан оролцож байна. Зурагт, чанга яригчийг хамгийн дээд зэрэглэлээр хийдэг Данийн брэнд. Энэ брэнд маань дизайныг илүү сонирхдог хүмүүст зориулагдсан гэж болно. Хүмүүст дадал болсон хэлбэртэй биш. Хэлбэрээс гадна чанарыг эрхэмлэсэн. Хананд хадах, газарт тавихад жааз мэт харагддаг, гэрийн тавилгатай уусдагаараа давуу талтай зурагт юм. Үүнийгээ дагаад олон технологийн дэвшил орж ирж байгаа. Өрөөнд байгаа хүмүүст замаар биш, цацаж дуугаа хүргэдэг акустик технологиор хийгдсэн чанга яригчтай.
-Энд харагдаж байгаа зурагт гэхэд хэдэн инчийнх, үнэ нь хэд вэ?
-46 инчийнх. 24 сая төгрөгийн үнэтэй. Үүнээс дээш 55 инч байгаа, янз бүрийн сонголттой.
-Оросын тэрбумтнууд голчлон сонирхож авдаг зурагт байдаг гэл үү?
-Байдаг. 103 инчийнх. Энэ зурагт өөрийгөө хураадаг. Өөрөөр хэлбэл унтраангуут өөрийгөө эвхээд нуучихдаг, асаангуут гараад ирдэг. Чанар дизайныг дээд зэргээр хослуулсан зурагт.
-80.000 еврогийн үнэтэй гэж сонссон?
-80000-аас илүү. Доллараар бол 240.000 доллар.
-Оросын тэрбумтнууд голчлон авдаг энэ зурагтыг хэрэглэдэг хүн Монголд бий болов уу?
-103 инчийн зурагттай 2 хүн бий. Манайхаас аваагүй л дээ.
-Хэн, хэн юм бол?
-За даа, хэлж болохгүй байхаа.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Ийнхүү ярилцсаны дараа тухайн өдрийн үйл ажиллагааны нээлт эхэллээ. Борлуулалтын менежер Х.Хашбаярыг үг хэлсний дараа хамтран ажиллах гэж буй брэндүүдийн төлөөллүүд нээлтийн тууз хайчилсан юм.
Тус хотхон 2018 он хүртэл 3000 айлын тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх бөгөөд одоогоор 500 айлын орон сууц ашиглалтад оржээ.
Эдгээрийн нэг болох King Tower Apartment нь ийнхүү ашиглалтанд орохын зэрэгцээ дэлхийд алдартай брэндүүдтэй хамтран ажиллахаар боллоо.
Тансаг зэрэглэлийн орон сууц сонирхсон хүмүүс загварын байрыг нь сонирхож, сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байв. Даймонд ангиллын орон сууц нь давхартаа 3 айлтай байх бөгөөд гэрээсээ цахилгаан шат дуудах боломжтой, давхар бүхэнд 24 цагийн репепшнтэй байх аж.
Хоёрдугаар давхарт байрлах загварын байранд орж сонирхлоо. Даймонд ангиллын 5 өрөө орон сууц.
Хаалгыг нь цэвэр модоор хийсэн бөгөөд хурууны хээгээр онгойдог гэнэ. Үүдний өрөөний интерьерийг дугуй шийдэлтэйгээр хийсэн байв. Гал тогоо, хувцасны өрөө нь иж бүрэн тавилгатай юм.
Тус орон сууцанд 189, 195 метр квадраттай 4 өрөө, 225 метр квадраттай 5 өрөөний сонголтууд байна.
Харин дээд давхрын айлууд нь пентхаус загвартай. Орон сууц доороо 2 давхар машины дулаан зогсоолтойгоос гадна 1 давхартаа бүх төрлийн үйлчилгээ, бассейн, фитнесс клубтэй байхаар төлөвлөсөн юм билээ.
Нэгдүгээр давхарт бас хүлээлгийн болон уулзалтын өрөө, хүүхдийн өрөө, ахмад настнуудын алжаал тайлах өрөө гээд л өрөөнүүд шийдэж өгсөн нь оршин суугчдын тав тухтай байх бүх нөхцлийг хангажээ гэж хэлж болохоор юм. Тав тухтай орчныг эрхэмлэгч хэн бүхний хүсэл сонирхолд нийцэхээр энэхүү орон сууцны борлуулалт хэдийн эхэлсэн, эхний айлууд нь байрандаа орж байлаа. Сонирхсон хэн бүхнийг загварын байрандаа урьж байна лээ.