
Нийслэлийн цагдаагийн харьяа байгууллагуудад өнгөрөгч баасан гаригт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 727 дуудлага иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад, гэмт хэргийн шинжтэй 65 үйлдэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс бусдын биед гэмтэл учруулсан зургаа, танхайн найм, хулгайн 18, булаалтын нэг, тээврийн хэрэгслийн зөрчил 28 гарсан нь тогтоогдсон ба хэргийг холбогдох байгууллагынхан шалгаж байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 199 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
П.Наран