Программчлалын улсын олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Программчлалын улсын олимпиад боллоо

Монгол Улсын Засгийн Газраас Цахим Монгол үндэсний хөтөлбөр, Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох хөтөлбөр, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Цахим засаглал үндэсний хөтөлбөр, Монгол улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого зэргийн хүрээнд Монгол Улсын  Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэдээллийн Технологийн Шуудан Харилцаа Холбооны Газраас зохион байгуулж буй мэдээллийн технологийн салбарын хэмжээнд МТХХ –EКСПО 2013 үзэсгэлэн яармагийг ирэх тавдугаар сарын 17-нд “Мишээл експо”-д болно.

Уг арга хэмжээ угтан МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 7 ХОНОГ-ийн өдөрлөгт аяныг МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КОНСОРЦИУМ-аас энэ долоо хоногт зохион байгуулж байна.

Мэдээллийн технологийн долоо хоногийн сүүлийн өдөр буюу өнөөдөр “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 13 дахь удаагаа Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дээр зохион байгууллаа.


Мөн Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монголын програмчлалын 23-р олимпиадыг дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсын Боловсролын Их  Сургуулийн КТМС дээр зохион байгууллаа.

Тэмцээнд МУИС, МУБИС, Мандах бүргэл зэрэг их, дээд сургуулийн 50 гаруй оюутан хоёр өдрийн хугацаанд тус бүрдээ 50 оноотой 6 бодлого бодож, нийт авах ёстой 300 онооны төлөө өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Тэмцээний дүн гарахад программ зохиох уралдаанд МУИС-ийн МТС тэргүүлж, МУИС-МКС, ШУТИС-КтМС удаах байруудыг эзэлсэн байна.

Программ зохион уралдаанд ганцаарчилсан дүнгээр П.Бямбадорж /МУИС-МТС/ 260 оноогоор тэргүүлж, У.Наранбаяр /МУИС-МТС/ 245 оноогоор, Б.Гантүшиг /МУИС-МКС/ 235 оноогоор удаалсан байна. Тэмцээний тусгай байрт Б.Мөнхбаяр /Мандах бүртгэл ДС/ 225 оноо, О.Бат-Эрдэнэ /ШУТИС-н КтМС/ 210 оноо, Б.Дөлгөөн /МУИС-МТС/ 175 оноогоор тус тус эзэлсэн байна.

Тэмцээний ивээн тэтгэгчээр Мобиком корпорац ажиллаа. Мөн Үндэсний Дата төвөөс өөрийн урамшуулалт бүтэн жилийн үнэгүй ашиглах интернет эрхийг гардуулсан байна.

Ч.БОЛ





Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж