Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудыг огцрохыг шаардав | News.MN

Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудыг огцрохыг шаардав

МОХ-2010 оныг “Оюутны нийгмийн хамгааллын жил” болгон
зарласан билээ. Жил бүрийн гуравдугаар сарын 4-нийг “Оюутны  эрхийн
өдөр” болгон зарласнаас хойш өдгөө 20 дахь жилтэйгээ золгоод байна. Эл
өдрийг тохиолдуулан МОХ-ныхон сэтгүүлчдэд хандлаа. Тэд нийтийн тээврийн
газрын удирдлагуудад хариуцлага тооцох, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх
ёстой гэж үзэж байгаа аж.  Учир нь “Нийслэлийн нийтийн тээврийн газар
нь НИТХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 4/28-р тогтоолоор
батлагдсан нийтийн тээврийн  хэрэгслээр хичээлдээ явах шаардлагатай
оюутныг тээвэрлэх нөхөн олговор олгох хуваарилах түр журмын 1.1 дэх
заалтыг зөрчин, оюутны нийтийн тээврээр зөрчих  хөнгөлөлтийн цахим карт
хэлбэрт шилжүүлж байгаа нь дээрх журмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж
байна” хэмээн МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл ярилаа.

Нийтийн тээврийн нөхөн олговрын тогтолцоог өөрчлөн цахим
картын системд шилжих бэлтгэл ажлыг энэ онд хангах гэж заасан. Гэтэл
оюутны холбоотой зөвшилцөлгүй, дангаар шийдвэр гарган, оюутнуудын
нэгдсэн судалгааг авч, сонгон шалгаруулалтгүй хувийн компаниар
гүйцэтгүүлж байна. Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудын
зохион байгуулалттай цахим карт гаргаж байгаа нь оюутны нөхөн олговорыг
картанд суулгах санааг далд агуулж байна . Иймд МОХ нийт оюутны эрх
ашгийн үүднээс дээрх цахим картыг тээвэрлэлтэнд нэвтрүүлэхийг
эсэргүүцэж, удирдлагуудад хариуцлага тооцох, үүрэгт ажлаас нь
чөлөөлөхийг шаардаж байна” хэмээн МОХ-ны ХМЭШСС-ны төвийн дарга
н.Жамбадагва онцлов. ННТГ-ын буруутай үйл ажиллагаанаас болж гуравдугаар
сарын оюутны хөнгөлөлтийн билет хүрэлцээгүй гэж үзэж байгаа аж. “Гурав,
арваннэгдүгээр сард ачаалал ихтэй байдаг. Энэ саруудад хэвлэх
билетийнхээ тоог олшруулж өгөөч” гэсэн хүсэлт тавихад нийтийн
тээврийнхэн хүлээж аваагүйд гомдолтой байгаагаа дуулгав. “ННТГ-ын
удирдлагууд оюутны хөнгөлөлтийн  маркийг захиалах, түгээх үйл
ажиллагаанд хүндрэл учруулснаар олон оюутны эрх зөрчигдсөн. Тиймээс
эрхийнхээ өдөр энэ бусармаг үйлийг эсэргүүцэж байна“ хэмээн хурал зохион
байгуулагчид ярилаа.

Б.Анхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж