Гадаад харилцааны сайд Л.Болд АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож буй Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд Карл Билдт-ийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, ЗГХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх зэрэг асуудлаар санал солилцов.
Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг Шведийн Вант Улсад албан ёсоор айлчлахыг урьсныг сайд Л.Болд талархан хүлээн авав.
А.АМАР