Уулзалтын үеэр хоёр тал уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, дээд өндөр хэмжээнд харилцан айлчлал хийх, 2013 онд Киевт зохион байгуулахаар төлөвлөж буй Монгол, Украйны ЗГХК-ийн 6 дугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын ГХЯ-ын хооронд Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 9 дүгээр сард зохион байгуулах зэрэг хоёр талын харилцааны тодорхой асуудлуудыг ярилцаж, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Хүний наймааны эсрэг ЕАБХАБ-ын зүгээс хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай өндөр хэмжээний бага хурлыг ирэх зургадугаар сарын 10-11-нд Киевт зохион байгуулах тухай Украин Улсын Гадаад харилцааны сайд Леонид Кожарагаас бичсэн захидлыг Украйны төлөөлөгч гардуулж, Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчдийг дээрх арга хэмжээнд оролцохыг урив. Украйн улс нь энэ онд ЕАБХАБ-ыг даргалж байгаа бөгөөд хүний наймааны асуудлыг дарга улсын гүйцэтгэх ажлын тэргүүлэх чиглэлийн нэг болгон сонгож аваад байгаа юм байна.