
Гудамж талбайгаар, хогийн цэгүүдээр хэсээд Роберт өөрийн урланд “түүхий эдээ” цуглуулдаг байна. Зарим үед цугласан материалууд өрөөг нь дүүргэдэг аж. Янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээтэй хаягдал цуглуулахад нь түүний эхнэр ч бас тусалдаг байна.
Хэд хоног гагнаж давтаж, нийлүүлсээр ээлжит баримал нь төрдөг гэнэ. Юу бүтээхээ эртнээс бодоод сэтгэлдээ буулгасан ч тэр баримлынхаа зураг төслийг заавал хийдэг заншилтай. Гэлээ ч яг ажиллаад эхлэхээрээ баримал нь хаанаа юу хэрэгтэйг өөрөө хэлээд өгдөг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР



