Түүнийг “Чингис хаан” нисэх буудалд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар угтан авлаа.
Таваккол Карманд Йемений эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, энх тайвныг тогтоох үйл хэрэгт оролцох эрхийн төлөө хийсэн тэмцлийг нь үнэлэн Нобелийн Энх тайвны шагналыг хүртээсэн юм.
Тэрбээр Нобелийн Энх тайвны шагналыг гардсан анхны Йемен иргэн, анхны араб, хоёр дахь лалын шашинтай эмэгтэй юм. Хатагтай Карман мөн 32 насандаа энэхүү шагналыг гардсан нь хамгийн залуу Нобелийн Энх тайвны шагналтан болсон билээ.
Хүний эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч, сэтгүүлч, улстөрч тэрбээр маргааш УИХ-ын дарга З.Энхболдод бараалхана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.