
Багийн нийт дүнгээр Монгол улсын нэгдүгээр баг буюу Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны баг тэргүүлэв. Хоёрдугаар байранд Монгол улсын хоёрдугаар баг буюу Хууль зүй дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид орж, өндөр амжилт үзүүлжээ. Харин гуравдугаар байранд Солонгос улсын баг орсон байна. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар 90 кг жинд Б.Жанчивдорж, шилдэг эмэгтэй тамирчнаар +63 кг жинд Ц.Наранжаргал нар тодорчээ.
П.Наран
0 сэтгэгдэл