Нобелийн шагналт хатагтай Ан Сан Сү Чи ирж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналт хатагтай Ан Сан Сү Чи ирж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч, Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, парламентын гишүүн хатагтай Ан Сан Сү Чи АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор өнөө орой Улаанбаатарт хүрэлцэн ирж байна.

Мьянмарын ардчиллын бэлгэдэл болсон хатагтай Ан Сан Сү Чи маргааш нэгдсэн хуралдаанаа хийх АОХН-ийн долдугаар бага хуралд үг хэлж, дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт олон нийтэд лекц унших юм. Мөн өдрийн орой сэтгүүлчидтэй уулзаж асуултад нь хариулахаар төлөвлөөд байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж