
Тус тэмцээний шагналын сан 1,7 сая еврод багтаж буй бөгөөд шагналын ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн теннисчин 389 мянган еврогийн шагнал хүртэж, чансааны 500 оноо хүртэх ажээ.
Мөн Германы Штутгарт хотноо WTA ээлжит цувралын шигшээд өрсөлдөх теннисчид тодорлоо. Тэмцээний нэгд эрэмбэтэй ОХУ-ын Мария Шарапова, хоёрт эрэмбэтэй Хятадын Ли На нар шалгараад байна. Шарапова өнгөрсөн жилийн тус тэмцээнд Виктория Азаренкаг 6:1, 6:4-ийн харьцаагаар буулган авчээ.
Энэ сард Миамид АНУ-ын Серена Уильямс ялагдсан ч, Indian Wells тэмцээнд түрүүлсэн Шараповагийн ээлжит ялалтууд үргэлжилсээр байна.
Ч.БОЛ