Их Британи цөмийн зэвсгийн нөөцөө илчлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Их Британи цөмийн зэвсгийн нөөцөө илчлэв

Британийн Тэнгисийн цэргийн Trident II пуужингийн туршилт. Гэрэл зургийг navy.mil  сайтаас

Их Британийн Засгийн газар тус улсын цөмийн зэвсгийн мэдээллийг ил гаргажээ. Шинэ мэдээгээр тогтмол жижүүрт 160 цөмийн цэнэг байгаа ба  Их Британи цөмийн цэнэгийнхээ тоог 225 нэгжээс хэтрүүлэх сонирхолгүй байгаа гэнэ. Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгийн хэлснээр цөмийн зэвсгийн талаар мэдээллээ гаргасан нь цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй орнуудын хоорондын итгэлцлийг бий болгоход хэрэгтэй аж.
Өмнө нь АНУ өөрийн цөмийн зэвсгийн талаар мэдээлэл гарган 5113 цөмийн цэнэгтэй гэсэн байлаа. Орос цөмийн мэдээллээ шинэчлээгүй ч 2009 оны эхээр 2800 цөмийн цэнэг байлдааны жижүүрт  байгаа гэсэн тоог хэлж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж