
Их Британийн Засгийн газар тус улсын цөмийн зэвсгийн мэдээллийг ил гаргажээ. Шинэ мэдээгээр тогтмол жижүүрт 160 цөмийн цэнэг байгаа ба Их Британи цөмийн цэнэгийнхээ тоог 225 нэгжээс хэтрүүлэх сонирхолгүй байгаа гэнэ. Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгийн хэлснээр цөмийн зэвсгийн талаар мэдээллээ гаргасан нь цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй орнуудын хоорондын итгэлцлийг бий болгоход хэрэгтэй аж.
Өмнө нь АНУ өөрийн цөмийн зэвсгийн талаар мэдээлэл гарган 5113 цөмийн цэнэгтэй гэсэн байлаа. Орос цөмийн мэдээллээ шинэчлээгүй ч 2009 оны эхээр 2800 цөмийн цэнэг байлдааны жижүүрт байгаа гэсэн тоог хэлж байсан юм.