Германы татварын системийг өөрчлөхийг санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Германы татварын системийг өөрчлөхийг санал болгожээ

Германы татварын системийг өөрчлөхийг “ногоонтнууд” санал болгож байна. Берлин хотноо нээгдсэн Ногоон намын их хурлын гол сэдвийн нэг нь энэ байлаа.

Берлин хотноо болж буй Ногоон намын их хурлын төлөөлөгчид дээрх асуудлыг хэлэлцэж байна. Хурлаар Германы татварын системийг өөрчлөх мөн түүнчлэн сонгуульд хэнтэй эвсэх талаар ярилцжээ.

Тухайлбал, тэд сонгуульд зөвхөн социал демократ намтай эвсэнэ гэсэн байна. Мөн өндөр орлогын татварыг нэмэгдүүлэхээр болжээ. Жилдээ 80 мянган евроноос дээш орлоготой хүмүүсээс 49 хувийн татвар авна гэсэн байна.

“Ногоонтнуудын” санаачлага хүн амын ихэнхийн дэмжлэгийг авсан ба ZDF телевизийн захиалгаар явуулсан олон нийтийн санал асуулгаар асуугдсан хүмүүсийн 52 хувь нь татвар нэмэхийг дэмжсэн байна. Харин 43 хувь нь түүнийг буруу гэж үзжээ.

“Ногоонтны” төлөөлөгч, Баден-Вюртемберг мужийн ерөнхий сайд Винфрид Кретчманн (Wienfried Kretschmann) татвар нэмэх нь дунд ангийнханд хүчтэй цохилт болон сөрөг үр дагавартай гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж