Moody&#39s Италийн чансааг сөргөөр дүгнэв

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Moody&#39s Италийн чансааг сөргөөр дүгнэв

Олон улсын чансааны Moody"s агентлаг Италийн  Засгийн газрын тэргүүнийг томилсны дараа тус орны зээлийн чансааг «Baa2» төвшинд сөрөг гэсэн дүгнэлттэйгээр тогтоосон байна.

Италийн ерөнхийлөгч Жоржио Наполитано өнгөрсөн лхагва гаригт Ардчилсан намын удирдагч нарын нэг Энрико Леттед Засгийн газар байгуулах үүргийг өгсөн байна. Мөн ерөнхийлөгч парламент дахь бүх намын төлөөлөгч нартай уг асуудлаар ярилцжээ.

Шинэ танхимд Ардчилсан намын болон Берлусконийн “Эрх чөлөөний ард түмэн” намынхан мөн тушаалаа өгч байгаа Ерөнхий сайд Марио Монтийн намын төлөөлөл оролцох юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж