Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавьжээ

Гурван шатны шүүхээс  2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр УЕП-т хүсэлт гаргажээ. Тэрээр  хүсэлтдээ “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харгалзан үзэж намайг эрүүл мэндийн шалтгаанаар хуулийн дагуу чөлөөлөх асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн мэргэжлийн эмч нар гадаадад яаралтай явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг харгалзаж үзэхийг хүсч байна” гэсэн байна.

Тэрээр цагдан хоригдсон хугацаатайгаа нийлээд жил гаруй хорих ял биечлэн эдлээд байгаа юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж