Монголын шилдэг брэндийг нэрлэж батламжлав

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Монголын шилдэг брэндийг нэрлэж батламжлав

Оюуны өмчийн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний 60 мянга гаруй үйлдвэрлэгч, үйчилгээ эрхлэгчээс 16 аж ахуйн нэгжийг Монголын шилдэг брэндээр тодруулж өчигдөр батламжиллаа. Эдгээр шилдэг брэндийн дотор ганцхан үйлчилгээ багтсан нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Тэнүүн Огоо" компани юм байна. Оюуны өмчийн газраас тус компанийг нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж чадсан хэмээн үнэлж "Нийтийн тээврийн шилдэг үйлчилгээ эрхлэгч компани" хэмээн тодорхойлжээ. Мөн тус газрын тодорхойлсноор “Эрдэнэт хивс”, Шаамарын зөгийн бал, Хөвсгөлийн цай, цааны арьсан гутал зэрэг үндэсний үйлдвэрүүдийн шилдэг бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд “Монголын үндэсний шилдэг брэнд” тодотголтойгоор экспортлогдох боломжтой болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээрх үндэсний шилдэг бүтээгдэхүүнүүд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болсон гэсэн үг юм байна. Харин Оюуны өмчийн газрынхан “Шинэчлэлийн Засгийн газар үндэсний шилдэг брэндээ хамгаалах, дэмжих л үлдсэн” гэж мэдэгдлээ.
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж