Рэп 50 Cent 22 кг-аар туржээ | News.MN

Рэп 50 Cent 22 кг-аар туржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Рэп 50 Cent 22 кг-аар туржээ

50 Cent. Фото ©AP

Америкийн рэп дуучин 50 Cent (Кертис Жексон) хорт хавдартай хөл бөмбөгчний тухай кинонд тоглохын тулд жингээ 22 кг-аар хасч чадлаа.
Жексон есөн долоо хоногийн дотор 97 кг-аас 75 кг хүртэл туржээ. Гучин гуравтай дуучин хэлэхдээ шингэн хоолны дэглэм барин гүйдэг зам дээр өдөрт гурван цагийн гүйлт хийж байсан нь турхад тус болсон гэв. Өмнө нь кинонд тоглохоор жингээ хасч байсан жүжигчдээс тэрээр сэтгэл санааны дэм авсан ажээ.
Жексоны багийн найзын тухай өгүүлдэг Things Fall Apart киноны зураг авалт арай дуусаагүй байгаа. Гэсэн ч дуучин дахиад таргалж эхэлсэн ба одоо буцаад бараг 90 кг жинтэй болсон гэнэ. Тэрээр анх удаагаа ингэж турсан биш өмнө нь 2000 онд эрүүндээ буудуулсаны дараа тэр зөвхөн зутангаар хооллож байсан учир 71 кг болсон байв. Жексон “Доктор Жекил ба мистер Хайд хоёрын хачин түүх” кинонд тоглох хүсэлтэй учир шивээсээ арилгуулж эхлээд байгаа сонинтой.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Esui 2010-05-30 202.131.232.210

Peeh yasan so haragaj bnaagehdee temuulelteizorilgotoi bgaa n taalagdjiina

Avatar

Зочин 2010-05-30 182.160.7.210

1 tsent bolchij

Avatar

bemb 2010-05-30 112.168.28.217

harin tiin gesen facebookes n harsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж