Японы ерөнхий сайд зам тээврийн осолд оров

Хуучирсан мэдээ: 2013.04.28-нд нийтлэгдсэн

Японы ерөнхий сайд зам тээврийн осолд оров

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Токиогийн төвд болсон зам тээврийн жижиг осолд оржээ.

Японы Киодо мэдээллийн агентлагийн мэдээгээр Засгийн газрын тэргүүний машин оролцсон таван машины осол хотын төвд баасан гаригт гарсан байна. Ерөнхий сайд Шинзо Абэ ослоос бэртэл аваагүй бөгөөд хамгаалалтын албаны хоёр хүн бага зэргийн гэмтэл авчээ. Токио хотын Сибуя гэдэг төвийн районоос хурдны замын автомат хаалтын төхөөрөмжид гарсан гэмтлээс болж ерөнхий сайдын машин эрс тормолзлох болжээ. Үүнээс үүдэн машинууд ар, араасаа мөргөлдсөн байна. Гэвч энэхүү осол Ерөнхий сайдын ажлын дэгд нөлөөлөөгүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж