Ром хотноо XXI зууны урлагийн музей нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Ром хотноо XXI зууны урлагийн музей нээгдэв

MAXXI музейн байр. Фото зургийг албан ёсны сайтаас нь

Тавдугаар сарын 30-нд Ром хотноо орчин үеийн урлагийн MAXXI (XXI зууны урлагийн үндэсний музей) албан ёсоор нээлтээ хийсэн байна. Музей нь XIX – XXI зууны уран барилга ба орчин үеийн дүрслэх урлаг гэсэн хоёр хэсгээс бүтжээ.
MAXXI нь “Орон зай” гэсэн үзэсгэлэнгээр нээгдэв. Тэнд Аниш Капур (Anish Kapoor), Сол Левитт (Sol Lewitt) ба бусад нэртэй уран бүтээлчдын бүтээлийг тавьсан байна.
Музейн барилгыг Британийн уран барилгач эмэгтэй Захи Хадидын зураг төслөөр босгосон байна. Тэрээр уран барилгын салбарын Притцкеровын шагнал авсан анхны эмэгтэй ба  MAXXI музейн барилгынхаа төлөө Заха Хадид саяхан Британийн уран барилгын RIBA шагнал авсан байна. MAXXI нь 150 сая  еврогоор босчээ.
Ром хотод жил бүр 12 сая жуулчид ирэн хамгийн түрүүнд өнгөрсөн зуунуудын уран барилгатай танилцдаг ажээ. Шинэ музей тэдний дуртай үзмэр болох нь дамжиггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж