Зургадугаар сарын 1-нд ажлаа дүгнэдэг байя гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 1-нд ажлаа дүгнэдэг байя гэв

Жилийн ганц  өдөр буюу  зургадугаар сарын 1-нд л хүүхдийн тухай дуугардаг. “Монголын ирээдүй болсон хүүхүүдийн төлөө ганцхан өдөр дуугарахаа болих хэрэгтэй” хэмээн Хүүхдийн төлөө төрийн бус байгууллага, Хүүхэд хамгаалал клубын багачууд үзэж байгаа аж.  Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж дэлхий нийтээр албан ёсоор нэрлэдэг ч гэлээ манайд үндсэн зорилгоосоо хэдийнэ гажсан байна.  Энэ өдөр хүүхдүүдэд бэлэг түгээн, том баяр болдог гэсэн ойлголттой болсон. Үнэхээр хүүхдийн эрхийн төлөө санаа зовниж байгаа бол бүтэн жил тэдний төлөө ажиллаж, зургадугаар сарын 1-нд жилийнхээ ажлыг дүгнэдэг байя гэсэн санал дэвшүүлж байгаа аж. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг баяр биш хийсэн ажил, үр дүнтэй угтаж байя тэд  уриалж байгаагаа дуулгасан юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж