оролцож буй Коста Рикагийн Дэд Ерөнхийлөгч, ноён Алфио Рива Мисинийг
УИХ-ын дарга З.Энхболд Их Тэнгэр дэх Маршал харшид өнөөдөр /2013.04.27/
хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд парламентын тэргүүн хоёр орны найрсаг харилцаанд
сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид
худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжүүлэх нөөц бололцоо байгаа
гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Зүүн Ази, Латин Америкийн орнууд /ФЕАЛАК/-ын форумд манай
улс нэгдэн орсон нь олон талт яриа, хэлэлцээнд оролцох шинэ суваг болж
байгааг онцлон тэмдэглэлээ.
Коста Рикагийн Дэд Ерөнхийлөгч манай улсад анх удаагаа айлчилж
байна. Тиймээс ноён Алфио Рива Мисин энэхүү айлчлал хоёр улсын олон талт
хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна хэмээн онцолж байсан. Түүнчлэн
Ардчилал болон тогтвортой хөгжлийн асуудалд Монгол Улстай байр суурь нэг
байдаг гэдгээ илэрхийлээд 2014 онд ФЕАЛАК-ийг тэргүүлэх улсын хувьд
танай улсын дэмжлэгт сэтгэл хангалуун байна гэдгээ мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Коста-Рика улс нь Монгол
Улстай НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн
зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгууль тус бүрт оролцох
харилцан тохиролцоо байгуулсанд талархал илэрхийлээд энэ өдрүүдэд Женев
хотноо болж буй Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирлын
сонгуулийн эхний шатанд Коста-Рикагийн нэр дэвшигчийг манай улс дэмжиж
байгаа гэдгээ хэлсэн юм.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Коста Рикагийн
парламентын бүлгийн дарга Г.Батхүү, Гадаад харилцааны дэд сайд
Д.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Ноён Алфио Рива Мисин манай улсад гэр бүлийн хамт зочилж
байгаатай нь холбогдуулан УИХ-ын даргын гэргий Т.Бат-Өлзий хатагтай
Алфиотой мөн уулзлаа.
Б.Алтантуул
Эх сурвалж: open.parliament.mn