Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хурлын гурван өдрийн үйл ажиллагааны эхний өдөр шувтарлаа. Парламентчдын, Иргэний нийгмийн, Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Бизнесийн ардчиллын хэмээх таван дэд бүлэгт салж хуралдсан чуулга уулзалтууд маргааш өглөө хүртэл түр завсарлав. Эдгээр чуулга уулзалтын ерөнхиий сэдэв нь авлига, түүнтэй тэмцэх асуудалд төвлөрч байсан бөгөөд ардчилалд тулгарч болох хамгийн хүнд давааг энэ гэж үзсэн билээ.
Эхний өдрийн арга хэмжээ АОХН-ийн Удирдах зөвлөлийн наймдугаар хуралдаан Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болсноор өндөрлөсөн юм. Харин маргааш 09:00 цагаас дэд чуулганууд тус тус нэг цагийн хугацаатай үргэлжилж, гол хуралдаанд хүргэх зөвлөмжийг бүрдүүлэх юм. Мөн чуулга уулзалтад багтаагүй салбар хуралдааныг тусгайлан сонгосон сэдвээр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Б.СҮХ