Ан Сан Сү Чи сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Ан Сан Сү Чи сэтгүүлчидтэй уулзана

Улаанбаатарт ажлаа эхлээд байгаа АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлын сонин содон төлөөлөгчдийн нэг нь Мьянмарын ардчиллын төлөө нэртэй тэмцэгч, Нобелийн шагналт, Үндэсний Лиг намын тэргүүн, хатагтай Ан Сан Сү Чи юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монголд ирж, энэ сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран Төрийн ордонд лекц уншина.

Мөн 30-ны өдрийн орой 17.00 цагаас Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд сэтгүүлчидтэй уулзан, хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна. Хэвлэлийн бага хуралд оролцох хэвлэл мэдээллийн байгуулага, сэтгүүлчдийн нэрс, хатагтай Ан Сан Сү Чи-д тавих асуултыг маргаашийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд авах юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж