Сьерра Леоны сайд монгол цэрэг эрсийг өндрөөр үнэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Сьерра Леоны сайд монгол цэрэг эрсийг өндрөөр үнэллээ

Гадаад харилцааны сайд Л.Болд Сьерра Леон улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдтай уулзлаа. Уулзалтын үеэр хатагтай Ебун Жусу АОХН-ийн хуралд урьсанд талархаад мөргөлдөөний дараах хүнд үеийг даван туулахад энхийг сахиулах хүчнээ илгээж, гүн туслалцаа үзүүлж байсанд талархал илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд тэр үед Батлан хамгаалахын сайд байснаа дурдаад  манай Зэвсэгт хүчнээс хамгийн олон албан хаагч буюу 2300 цэнхэр дуулгатан Сьерра Леон улс дахь НҮБ-ын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэн оролцож байсныг уулзалтын үеэр тодотгож байлаа.

Үүний хариуд Сьерра Леон улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд Ебун Жусу “Энхийг сахиулах ажиллагааны шанг татсан энэ ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгатны арга тактик, туршлага дадлага суусан Монголын олон арван цэргийн албан хаагчид тулах хүч, түших багана болж ирсэн”-ийг онцолсон юм.

Хоёр орон энэ онцгой харилцааг хадгалж, олон улсын байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэг дээр санал нэгдлээ. Сьерра Леон улсад ардчилал тогтоод удаагүй, тиймдээ ч Монголын ардчиллын 20 жилийн туршлагаас судлах зүйл арвин байгааг ч энэ үеэр тэмдэглэлээ.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж