Өнөөдөр үдээс хойш болсон “Чадавхи бүрдүүлэх болон ирээдүйн хамтын ажиллагаа” сэдэвт гуравдугаар нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд илтгэл тавилаа.
Тэрээр илтгэлдээ Монгол Улс энэ их чухал байгууллагын үйл ажиллагаанд 20 гаруй жил оролцсон туршлагатай улс. Энэ хурлыг даргалах хүндтэй үүрэг хүлээж байгаадаа баяртай байна гэдгээ илэрхийллээ. “Өнөөдрийн хувьд ардчиллын чадавхийг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Тэр дундаас төрийн албыг бэхжүүлж, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байлгах ёстой. Гэхдээ ардчиллын чадавхийг бэхжүүлнэ гэдэг нь ганцхан төрийн албыг хөгжүүлэх тухай биш юм” гэдгийг онцоллоо.
Мөн бид ард түмэнд өөрсдийн үнэт зүйлсээ таниулах хэрэгтэй. Тухайлбал, ил тод байдал, байгаль орчноо хамгаалах зэрэг асуудлыг ихээхэн сурталчлах хэрэгтэй байна. Гэхдээ энэ бүгдийг яаж хийх вэ гэдгийг бүрэн төгс тодорхойлж чадаагүй байгаа. Тиймээс энэ хурлын үеэр үүний гарцыг хэрхэн олох тухай ярилцана гэж найдаж байна” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.