Н.Самдан баатрын хөшөөнд нутгийн иргэд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Н.Самдан баатрын хөшөөнд нутгийн иргэд хүндэтгэл үзүүллээ

Төв аймгийн Борнуур суманд өчигдөр Улсын баатар Н.Самдангийн хөшөөг нутгийн иргэд сэргээн засварлаж, хүндэтгэл үзүүллээ. Сумын соёлын төвийн эрхлэгч Энхжаргал, ЕБС-ийн багш, аравдугаар ангийн сурагчидтай хамтран, сумын МАХН, АН болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын ивээл дор хөшөөг сэргээн засварласан байна.

Халх голын дайнд гарамгай гавьяа байгуулахдаа Самдан 21 настай байжээ. Түүнд баатар цолыг нэхэн олгосон ба 1978 онд анхны хөшөөг Төв аймгийн Борнуур сумын Зур хэмээх газрын Бухтын дэнжид дунд сургуулийн сурагчид босгож байжээ. Бухтын дэнж нь баатар Самдан анх цэрэгт мордсон дэнж гэдгийг тухайн үеийн ахмадууд дурсан ярьсны дагуу хөшөөг энд босгожээ. Төв аймгийн төв Зуунмодод Самдан баатрын бас нэг хөшөө бий. Ойрын дөрвөн жилд багтаан Борнуур сумын төв цэцэрлэгт хүрээлэнд баатрын хөшөөг дахин шинээр босгохоор ярилцаж байгаа ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж