Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям, түүний гэргий Кэйт болон хунтайж Харри нар Харри Поттер цуврал киног бүтээсэн кино студийг олон нийтэд дэлгэн үзүүлэх ажиллагааг нээжээ.
Их Британийн хатан хааны гэр бүлийн залуу язгууртнууд Ливесден дэх Ворнер Брос студийн нээлтийн ажиллагааг зохион байгуулсан юм байна.
Тус студид Харри Поттер киноны нийт найман ангиас гадна Жеймс Бондын цуврал “Алтан нүд” кино болон Оддын дайн киноны “The Phantom Menace”-ын зураг авалтыг хийжээ. Дуу бичлэгийн есөн танхимтай, усан доор зураг авалт хийх зориулалттай тус студи Европт хамгийн томд тооцогдож байна. Хатан хааны гэр бүлийнхэн Английн зохиолч Жоанне Роулингийн зохиолоос сэдэвлэсэн “Харри Поттер” киног сурталчлах зорилготой аяныг өнгөрсөн жил эхлүүлсэн юм. Студийг олон нийтэд дэлгэхэд энэ удаа 500 гаруй багачууд хүрэлцэн очиж, киноны урлангаар аялж, хунтайж, түүний гэргийтэй зургаа авахуулсан байна.