Брэдли Маннинг “маршал” болохгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Брэдли Маннинг “маршал” болохгүй

АНУ-ын Засгийн газар, тагнуулын үйл ажиллагаатай холбоотой олон нууц материалыг WikiLeaks сайтад өгсөн хэргээр шоронд хоригдож буй тагнуулын ажилтан Брэдли Маннингийг  ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх Сан Францискогийн парадын маршал болгохгүй гэнэ.

Сан Францискогийн ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх байгууллагын тэргүүн Лиза Уильямс баасан гаригт мэдэгдэл гаргаж, шоронд хоригдож буй Брэдли Маннингт парадын маршал болох урилга хүчинтэй хэвээр гэжээ. Тус байгууллагынхан тагнуулын ажилтан байсан Брэдли Маннингийг улс төрийн нууц материал задруулсан дээрх хэрэгт өөрийгөө өмгөөлж чадаагүй хүчин мөхөсдсөн гэж үзэж байгаа юм.

Өдгөө 25 настай, ижил хүйстэн гэдгээ ил шулуун зарласан Брэдли Маннингийг тус байгууллага энэ жилийн парадын маршалаар сонгосон ч зөвлөл нь дээрх шийдвэрийг эсэргүүцсэн байна.

Ижил хүйстэн, гей, лесби, бисекс, трансжендер зэрэг бэлгийн өөр чиг хандлагатай нийгмийн бүлгийнхний эрхийн төлөөх уг парадын маршалаар жил бүр алдартай одод, улс төрчид, олон улсын байгууллагын төлөөллийг урьдаг юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж