Хойд туйлыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр зорилгоо биелүүлж энэ дөрөвдүгээр сарын 20-ны үдэш 20.30 цагт зорьсон цэгтээ хүрч Монгол Улсынхаа алтан соёмбот төрийн далбааг дэлхийн зулайд мандуулсан билээ. Тэрбээр өнөөдөр өглөө эх орондоо ирсэн юм.
Өнгөрсөн зун Лондонгийн зуны олимпийн дэвжээнд мандаж байсан тугийг ийнхүү дэлхийн зулай, Хойд туйлын 90 градуст мандуулсан Г.Өсөхбаяр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, төрийн далбааг хүлээлгэн өглөө.
Т.МАША