1000 дахь америк цэрэг үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

1000 дахь америк цэрэг үрэгдэв

Афганистанд эвслийн цэрэг нэвтэрснээс хойш 1000 дахь америк цэрэг үрэгдлээ. Афганы өмнөд нутгийн замд тавьсан бөмбөгний дэлбэрэлтэд өртөн эвслийн нэг цэрэг гэхдээ америк цэрэг амиа алдлаа гэж хурандаа Уэйн Шенкс (Wayne Shanks) АР агентлагийн сэтгүүлчдэд хэлсэн байна.
АР агентлаг Техас мужийн Сан-Антонио хотын харъяат нэгдүгээр зэрэглэлийн бага дарга Натан Росс Чепмен (Nathan Ross Chapman) 2002 оны нэгдүгээр сарын 4-нд амь үрэгдснээс хойш өөрийн жагсаалтыг гаргаж байгаа юм. Түүний нэрийг цэргийн нэгэн баазад өгчээ.
Афганистанд эвслийн 64,5 мянган цэрэг байгаа гэсэн 2009 оны долдугаар сарын мэдээ байдаг. Тэдний 30 мянга нь америкчууд юм. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард ерөнхийлөгч Обама 30 мянган цэргийг нэмэн Афганистанд илгээхээр болсон билээ. Мөн тэрээр 2011 оноос цэргээ Афганистанаас аажмаар гаргана гэсэн юм.
2003 онд эхэлсэн Иракийн кампаниар 4404 америк цэрэг амиа алдсаны  3486 нь байлдаанд үрэгджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж