2 дугаар нэгдсэн хуралдааныг Италийн парламентын гишүүн Маттео Мекаси даргалан явуулж байна. Хуралдааны эхэнд Мексикийн Конгрессын гишүүн хатагтай Адриана Гонзалес илтгэл тавьлаа.
Тэрбээр илтгэлдээ, “Юуны өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хуралд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийг баяртайгаар хүлээж авлаа. Хууль тогтоох засаглал гэдэг нь хамгийн орчин үеийн институци юм. Хууль тогтоох байгууллага нь хууль, тогтоолыг батлах, засаглалд хяналт тавих баталгаа болж байдаг. Хууль тогтоогчдод хариуцлагын үнэ цэнэ гэж байх ёстой. Ард түмэн болон түүний институцууд авилгалын эсрэг бүрэн тэмцэх ёстой. Албан тушаалтны авилгалаас бүрэн ангижрахын тулд хуульчилж өгөх хэрэгтэй. Хувийн байгууллагын хүмүүсээс татвар авч сонгуульд оролцохыг хориглосон байдаг. Хууль тогтоох байгууллагуудын үйл ажиллагааг нэвтрүүлж байдаг телевизтэй байх ёстой” гэдгийг дурдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.