Ч.Сайханбилэг сайд Н.Энхбаяртай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг сайд Н.Энхбаяртай уулзжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ гэсэн мэдээлэл твиттерээр дамжин цацагдаад байна. Харин үүнийг эх сурвалж няцаалаа. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал Улаанбаатар хотноо болж буй энэхүү үйл явдалтай холбогдуулж МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өлсгөлөн зарлах төлөвлөгөөтэй байсан гэнэ. Гэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өчигдөр Н.Энхбаяр даргатай биечлэн уулзаж, эрүүл мэндээ бодохыг зөвлөж, өлсгөлөн зарлахгүй байхыг хүсчээ. Харин Н.Энхбаяр дарга “Үнэхээр шударга ардчиллыг эх орондоо бий болгоё гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоо. Та нар гадаадынханд муухай харагдахгүйг хичээж байгаа бол би улс орноо бодож бодит байдлыг үнэнээр харуулахыг зорьж байна” хэмээсэн гэнэ. Тэдний дунд иймэрхүү яриа өрнөснөөр ямар ч байсан өлсгөлөн зарлахгүй байх шийдэлд хүрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж