Авто тээврийн хэрэгслийн татвар хурааж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Авто тээврийн хэрэгслийн татвар хурааж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлсэн юм. Татвар хураалт ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд амралтын өдөр ч энэ ажил нэг цэгийн үйлчилгээгээр дамжиж хийгдэж байгаа аж. Хэрвээ жолооч та албан татвараа төлөхөөр шийдсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлэхээ мартуузай.

Иргэн:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх

Аж ахуй нэгж байгууллага:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
  • Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Албан татвар, төлбөр төлсөн баримт
  • Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ -ыг  тус тус бүрдүүлэх  шаардлагатай.

Нэг цэгийн үйлчилгээний байршлыг дараах хүснэгтээс харна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж