Нийслэлийн Засаг даргын захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлсэн юм. Татвар хураалт ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд амралтын өдөр ч энэ ажил нэг цэгийн үйлчилгээгээр дамжиж хийгдэж байгаа аж. Хэрвээ жолооч та албан татвараа төлөхөөр шийдсэн бол дараах бичиг баримтыг бүрдүүлэхээ мартуузай.
Иргэн:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
- Иргэний үнэмлэх
Аж ахуй нэгж байгууллага:
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
- Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Албан татвар, төлбөр төлсөн баримт
- Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ -ыг тус тус бүрдүүлэх шаардлагатай.
Нэг цэгийн үйлчилгээний байршлыг дараах хүснэгтээс харна уу.
