Том Буш ягаан оймсоор гангарах дуртай

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Том Буш ягаан оймсоор гангарах дуртай

АНУ-ын ерөнхийлөгч асан том Ж.Буш саяхан Техасын Даллас хот дахь Ерөнхийлөгчийн номын санд зочлох үедээ ягаан оймс өмссөн байсан нь сониуч хэвлэлийнхэний хараанаас мултарсангүй. 88 насыг зооглож буй, наргиа хошин Ж.В. Буш нас ахих тусмаа гангарах дуртай болсон гэнэ.

Өвгөн ерөнхийлөгч асан саяхан хэд хоног эмнэлэгт хэвтэхдээ эмнэлгийнхэнтэй дуу дуулан хөгжилдөж, хүн бүрийн хайртай өвөө болсон аж. 75, 85 насны ойгоо сүржин гэгч нь тэмдэглэж байсан эцэг Буш энд тэнд киноны нээлтэд оролцож, хөгжөөн дэмжигч охидтой зургаа татуулах болгондоо тод ягаан өнгийн оймсоо ил гаргаж зураг авахуулдаг байна. Түүний энэ “моод” өнгөрсөн жилээс олны хараанд өртөх болсон гэнэ.

 Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж