Бээжинд оюутнууд спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Бээжинд оюутнууд спортоор өрсөлдөнө

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын Азийн бүсийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Биеийн тамирын их сургуулийн зааланд ширээний теннис, сагсан бөмбөг, шатар гэсэн спортын төрлөөр болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болж, БНХАУ, Тайвань, Япон, Сингапур, БНСУ, БНАСАУ зэрэг улсууд болон БНХАУ-ын Хөх хот, Шанхай, Далянь зэрэг хотуудад суралцаж байгаа 170 гаруй монгол оюутан тамирчид оролцохоор бүртгүүлж мандатаа авсан байна.  

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Д.Булган, Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга нараас бүрдсэн зохион байгуулах комисс ихээхэн ач холбогдол өгч ажиллан, баг тамирчдын аюулгүй байдлыг ханган цаг хугацаанд нь тосон авч байрлуулжээ.
 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж