Монголын хамтлаг, дуучдаас үүнийг хамгийн сайн хэрэглэдэг нь хэн бэ? Хамтдаа цахим ертөнц дэхь тэднийг тольдъё. Одоохондоо Төрийн соёрхолт дуучин Д.Болдын урд гарах уран бүтээлч алга байна. Тэрээр фейсбүүкт 67 мянган” лайк”-тай ба твиттерт 18 мянган дагагчтай нэгд жагслаа. Мөн тэрээр youtube дээр сувгаа нээн бүх клип, бичлэг, нэвтрүүлгээ байршуулсан, itunes-т цомгуудаа борлуулж байгаа, хамгийн сүүлд ухаалаг утасны “Bold” нэртэй аппликэйшн гаргасан зэргээр нь түүний цахим ертөнц дэхь хэрэглээг төгс гэж тодорхойлохоор.
Дуучин Д.Болдын араас “Sweetymotion” хамтлаг 9572 “лайк”-тайгаар удааллаа. Харин гуравдугаар байрт “Камертон” хамтлаг 8176 “лайк”-тайгаар нэхэж явна. Дөрөвт “Харанга” хамтлаг 6799 “лайк”-тай байгаа ба хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн сүүлийн үед эрчтэй жиргэж байгаа юм. Тэрбээр хэдийнээ 1374 дагагчтай болжээ. “Никитон” хамтлаг уг жагсаалтын тавдугаар байрт явна. Тус хамтлагийн 6467 үнэнч фен нь “таалагдаж байна” хэмээх товчин дээр даран хайртай хамтлагийнхаа талаарх сүүлийн үеийн мэдээллийг авч суудаг болжээ. Түүнчлэн, “Харанга”-ын Лхагваа фейсбүүк дээр 4865 лайктай ба “Гурван охин” 3795, зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа 2846 лайктайгаар жагсаалт үргэлжилнэ.
Техник технологийн хөгжил урлагт хэрхэн нөлөөлж байгааг зөвхөн фейсбүүк, твиттер, инстаграммаар хэмжихийн аргагүй болжээ. Симфони хөгжмийг нэг уран бүтээлч компьютерээр бичдэг болсон бөгөөд “Аравт” зэрэг тоглолтууд тоглогдоод байгаа билээ. Фейсбүүк, твиттерт идэвхтэй байгаа уран бүтээлчдийн олон хандалттай байгаагийн гол нууцын жишээнээс хуваалцахад дуучин Д.Болд л гэхэд өөрийн хийж байгаа байгаа бүхий л гол гол гэсэн үйл явдлуудаа буюу ихэвчлэн уран бүтээлээ фейсбүүк, твиттер, инстаграмаар цацдаг, үүнийг нь фенүүд болон сэтгүүлчид хурдан, шуурхай, бодитойгоор хүлээн авч эргээд хариу үйлдэл үзүүлдэгт оршиж байгаа аж.