Иракийн банкнаас 5,5 сая долларыг дээрэмдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Иракийн банкнаас 5,5 сая долларыг дээрэмдэв

Rafidain банкны салбар. Фото ©AFP

Үл танигпах этгээдүүд тус орны өмнө хэсэгт байдаг Нажаб хотын Rafidain банкнааса 6,5 тэрбум ирак динар буюу 5,5 сая ам.долларыг хулгайлжээ. Банкийн шөнө дээрэмдсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Гэмт хэрэгтнүүд мөнгөний агуулахад нэвтрээд мөнгийг авч явсан байна.
Урьдчилсан мэдээгээр гэмт хэрэгтнүүдэд банкны хамгаалалтын албаны хэн нэгэн нь тусласан гэнэ. Тэр мөнгө нь сарын сүүлчээр тавигдах цалинд зориулагдсан байв. Сүүлийн хоногуудад Иракт хийгдсэн хоёр дахь том дээрэм энэ болов. Өмнө нь Багдадын үнэт эдлэлийн 11 дэлгүүрийг дээрэмдэн тэндхийн ажилтан найман хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж