Топууд ямар хэмжээний татвар төлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.04.27-нд нийтлэгдсэн

Топууд ямар хэмжээний татвар төлдөг вэ?

Манай улсад төрийн болон хувийн өмчит 66 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрөгч долоо хоногт тэдгээрээс манлай 150-ийг Засгийн Газар, МҮХАҮТ хамтран шалгарууллаа. Шалгарсан компаниуд мэдээллээ өнгөрсөн жилээс илүүтэй ил тод гарган тавьж байгаа нь олзуурхууштай.

Томоохон компаниудын улсад хуримтлуулсан татварын дүн мэдээлэл бидний анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Учир нь төр татвар төлөгчдийн мөнгийг хуримтлуулж багш, эмч, сувилагч, цагдаа, цэрэг, төрийн албан хаагчдын цалингаас эхлээд өндөр настны тэтгэврийг хүртэл олгодог.

Татварын 90 гаруй хувийг үндэсний цөөхөн хэдэн компани үүрч байдаг. Тухайлбал М-Си-Эс Группын 2012 онд улсын төсөвт хуримтлуулсан 290 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл гэхэд 21 аймгийн төсөв эсвэл 44 мянган багшийн 1,3 жилийн цалинтай дүйдэг байна. Тиймээс ТОП-ууд 2012 онд ямар хэмжээний татвар төлсөн болохыг сонирхож хэвлэлээс шүүж үзсэнээ дор толилуулж байна.

Эх сурвалж: www.chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж