Хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн долоо хоногийн тойм

Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааг таван удаа хийж 37 компанийн 203.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 966.9 мянган ширхэг хувьцаа арилжжээ.  Топ-20 индекс 9515.59 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 104.56 нэгжээр буюу 1.1 хувь, зах зээлийн үнэлгээ 7.8 тэрбум төгрөгөөр буюу 0.97 хувь буурч, нийт 795.1 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд “Эрдэнэт хивс”, “Мон ит булигаар”, “Монголын гэгээ”, ханш нь буурсан үнэт цаасны тоонд “Ремикон”, “Дархан ЗБ”, “Сор” зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна. Нийт 37 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд “Хөх ган”, “Гермес центр”, “Женко тур бюро”-гийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр жагсаавал “Хөх ган”, “Говь”, “Улаанбаатар ЗБ”-ын үнэт цаас идэвхтэй арилжигдсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж