Польшийн Гадаад хэргийн сайдтай утсаар ярилаа

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Польшийн Гадаад хэргийн сайдтай утсаар ярилаа

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Радослав Шикорски Гадаад харилцааны сайд Л.Болдтой 2013 оны 4 дүгээр сарын 26-нд утсаар ярьж, гэнэтийн яаралтай ажлын улмаас АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож амжихгүй болсноо мэдээлээд АОХН-ийг анх санаачлан байгуулагч орны нэг болох Польш Улсын зүгээс АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж, амжилт хүсч буйгаа илэрхийлэв.

АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд Польшийн Гадаад хэргийн дэд сайд Ежи Помяновски төлөөлөгчдийг тэргүүлж оролцохоор болжээ. Ежи Помяновски нь Европын ардчиллын сангийн гүйцэтгэх захирлаар мөн сонгогдоод байгаа болно.

Гадаад хэргийн сайд Радослав Шикорски ийнхүү утсаар ярих ялдамд Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич Монгол Улсад 5 дугаар сард албан ёсоор айлчлахаар болсныг мэдээлэв.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж