Каракас дахь үймээн. Фото: LEO RAMIREZ / AFP

Трейсийг Каракасын нисэх буудлаас нутаг буцах гэж байхад нь лхагва гаригийн орой баривчилсан байна. Найруулагч 2012 оноос хойш тус оронд байгаад социалист засгийн газар ба сөрөг хүчний хоорондын сөргөлдөөний талаар баримтат кино хийж байсан гэж Трейсийн найз нөхөд, хамаатнууд нь сэтгүүлчдэд ярьжээ.
Венесуэльд байх хугацаанд нь Трейсийг хоёр ч удаа баривчлан саатуулж байлаа. Сонгуулиас өмнөхөн тэрээр Пуэрто-Кабелло хотноо болсон засгийн газрыг дэмжсэн цуглаан дээр зураг авч байхад нь барин саатуулсан байв. Дөрөвдүгээр сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригч намаас нэр дэвшигч Николас Мадуро бага зэргийн давуутайгаар ялалт байгуулсан билээ. Сөрөг хүчний лидер Каприлес ба тэдний талынхан сонгуулийг будлиантай болсон гээд дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм. Улс даяар эсэргүүцлийн арга хэмжээ болж, энэ үеэр есөн хүн амиа алдсан билээ.