
Уг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 40 настай жүжигчин Пэлтроу ердийн амьдралдаа жийнс, футболка өмсөх дуртай гэсэн байв. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнийг тэр болгон ашиглаад байдаггүй гэжээ. Биеийн тамирийн тусгай систем нь залуу мэдрэмж өгч, бие галбираа барихад тусалдаг гэж тэр сонирхуулсан байна.
Гвинет Пэлтроугаас гадна уг сэтгүүл бусад үзэсгэлэнтэй жүжигчин эмэгтэйчүүдийн талаар тэмдэглэв. People сэтгүүл нь чансааныхаа эхний байрын хүнийг нэрлээд бусдын нь дараалал эзлүүлэн гаргадаггүй ажээ.
2013 оны сайхан эмэгтэйчүүдэд, Квентин Тарантиногийн «Чөлөөлөгдсөн Жанго» киноны од Керри Вашингтон, «Оскар» шагналтан Женнифер Лоуренс, дуучин Пинк, жүжигчид Зоя Дешанель, Аманда Сейфрид, Дрю Бэрримор зэрэг цуутнууд нэрлэгдэв. Сонирхолтой нь 75 настай жүжигчин, загвар өмсөгч, продюсер Жейн Фонда топ-хуудаснаа багтжээ. Өнгөрсөн онд People сэтгүүл хамгийн сайхан хүүхнээр дуучин Бейонсег тодруулсан байжээ.