Ламм “Германы машинууд”-ыг ахална

Хуучирсан мэдээ: 2010.05.30-нд нийтлэгдсэн

Ламм “Германы машинууд”-ыг ахална

Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн ахлагч Михаэль Баллак азгүй тохиолдлоор дэлхийн аваргыг өнжих тоглогчдын жагсаалтад багтаад байгаа. Харин тус багийн дасгалжуулагч Йохим Лёв дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Баллакийг орлож, багаа ахлан талбайд гарах эрхэм үүргийг Филипп Ламмд оноожээ.

Энэ улирлын тоглолтод “Баейрн Мюнхен” Бундеслигийн аваргын бамбай хүртэж, Германы цомын тэмцээнд аваргалснаас гадна Аваргуудын лигт финалдахад Ламм багтаа ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тун удахгүй эхлэх дэлхийн аваргын зүлгэнд багийн ахлагчийн туузтай талбайд гарах болсон нь нэр төрийн хэрэг юм.
Өдгөө 26 настай Ламм Европын сонгон шалгаруулалтын бүх тоглолтод “Германы машинууд”-ын бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарсан бөгөөд 2006 онд нутагтаа болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэхэд тэр бүхий л тоглолтод гар бие зүтгэж, ДАШТ-ий бэлгэдлийн шигшээд багтсан билээ.

Харин Баллакийн эзгүйд хагас хамгаалагчийн байрлалд чухал үүрэг гүйцэтгэх учиртай Бастьян Швайнштайгер багийн дэд ахлагчаар сонгогдсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж