
Энэ улирлын тоглолтод “Баейрн Мюнхен” Бундеслигийн аваргын бамбай хүртэж, Германы цомын тэмцээнд аваргалснаас гадна Аваргуудын лигт финалдахад Ламм багтаа ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тун удахгүй эхлэх дэлхийн аваргын зүлгэнд багийн ахлагчийн туузтай талбайд гарах болсон нь нэр төрийн хэрэг юм.
Өдгөө 26 настай Ламм Европын сонгон шалгаруулалтын бүх тоглолтод “Германы машинууд”-ын бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарсан бөгөөд 2006 онд нутагтаа болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэхэд тэр бүхий л тоглолтод гар бие зүтгэж, ДАШТ-ий бэлгэдлийн шигшээд багтсан билээ.
Харин Баллакийн эзгүйд хагас хамгаалагчийн байрлалд чухал үүрэг гүйцэтгэх учиртай Бастьян Швайнштайгер багийн дэд ахлагчаар сонгогдсон байна.
С.Цэлмэг