Арчаагүй, увайгүй байдал, санагалзал

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Арчаагүй, увайгүй байдал, санагалзал

ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Илья Яшин ерөнхийлөгчийн шууд ярилцлагын талаар юу хэлэв?

Путины шууд ярилцлага аль эртнээс сонирхолгүй болсон. Ер нь 13 жил улс толгойлно гэдэг урт хугацаа юм даа. Приморскийн олон хүүхэдтэй айлын эмэгтэйн асуулт, Пермь дэх өөрийн бие төлөөлөгчид хэрхэн хариулт өгөхийг өмнөөс  тааж болно. Путин хэзээ ёгт үгээ, хэзээ дууны өнгөө чангатгахыг эртнээс таамаглах нь хэцүү биш. Нөгөө л нэг хүмүүс нөгөө л нэг жүжгээ олон жил дараалан тавиад байхаар ийм болж байгаа юм.

Шууд ярилцлагын өмнө Алексей Навальныйтай Кировт хийсэн ярилцлага үүнийг харуулж байна. Ялагдагчийн саналд суусан сөрөг хүчний төлөөлөгч түүний эрүүгийн хэргийн талаар ярихдаа “шүүх шударга байх ёстой”, авлигатай тэмцэгчид “болор мэт тунгалаг байх ёстой” гэсэн үгийг хэлнэ гэж байсан нь ерөнхийлөгчийн хэлсэн үгнүүдийг  бараг бүгдийг нь хэлсэн байв.

Ингэж хэлэхдээ Путин өөрөө шүүх ажиллагааны бодит байдлыг хангах үүрэг өгсөн гэж хэлсэн нь үнэн юм. Тэр нь Навальныйн хувьд муу мэдээ. Путины шүүхийн “бодит байх” нь эртнээс танигдсан. Энэ талаар Михаил Ходорковский, хэрэв амьд сэрүүн байсан бол Сергей Магнитский олон зүйлийг хэлж чадна. Навальныйг шүүх хурлыг даргалах үүрэг шүүгч Блиновт өгөгдсөн нь санамсаргүй зүйл биш. Тэр сүүлийн хоёр жилд 130 ялын шийдвэр гаргаснаас ганц нь ч зөвтгөгдөөгүй.

Путины ярианы стильд дасах зуршил олон жилийн турш бидэнд бий болжээ. Харин түүний хязгаарлалтгүй увайгүй хэллэгт нь дасах аргагүй.

Батлан хамгаалах яамны олон саяын завшилтын талаар асуудал гарахад тэр хөмсгөө зангидаж байв. Харин Евгения Васильева  энэ цагаар өөрийн 13 өрөөтэй тансаг байрнаас телевизээр ерөнхийлөгчийг харж суудагт би яагаад ч юм итгэлтэй байна. Шүлэг бичдэг гэх тэр шинэ яруу найрагч “шүүх учраа олно” гэсэн ерөнхийлөгчийг үгийг инээн сонгож суухад нь маникюр  эмэгтэй хумсыг нь будаж суусан байх.

“Ийм гэрийн хорио гэж юу байсан юм бэ?” гэж Путинээс асууж байхад “За, та нар өөрсдөө хуулийг хүмүүнлэг болго гээ биз дээ” гэж бараг дээрэлхэж байгаа маягаар хариулж байна. Ерөнхийлөгчийн тэр муруй инээдийг “Болотнын” хэрэг гэдгээр олон сар урьдчилан хорих төвд суугаад нүд нь сохорч байгаа Володя Акименков үзэж чадахгүй болсон Түүнд бол Путиний хүмүүнлэг хамаагүй аж.

Ерөнхийлөгч зам, байр ахуй үйлчилгээний хөлс, цалингийн өсөлт зэргээр ярьлаа. “Би тэр өсөлтийг мэдрээгүй” гэж 5000 рублийн цалитай залуу бага эмч эмэгтэй хэлж байна. “Цалин өсч байгаа нь баримттай. Эмнэлэгийн ажилтан та нарын цалин сурган хүмүүжүүлэгч нарынхаас илүүтэй” гэж Путин няцааж байна.

Сөрөг хүчин ерөнхийлөгчид үл таалагдана. “Надтай сөргөлдөгч нар шударга өрсөлдөөнөөс айж байна. Сонгуульд оролцоод ир л дээ” гэж сонгуулийн өмнөх сурталчилгаанд өөрөө ганц ч удаа оролцоогүй Путин ярьж байна. Төрийн тэргүүнээр ажилласан 13 жилийн дотор тэрээр хуулинд олон арван өөрчлөлт оруулан  хууль ёсны улс төрөөс өөрийг нь хурцаар шүүмжлэгчдийг зайлуулсан байгаа.

Нэг тийм засвар нь жишээлбэл Кировт шүүгдэж байгаа Алексей Навальный тэнсэн авлаа ч сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна. Гэхдээ Путин үнэн зөвөөр шүүх үүрэг өгсөн байгаа л даа. Тэгээд ч тэр өрсөлдөөнөөс айхгүй,  сөрөг хүчнийхнээс шүүхээр, мөрдөн байцаалтаар хамгаалагдахгүй. Учир нь эргэн тойронд нь аймхайчүүд хүрээлсэн, өөрөө л бол аймхай биш гэж үздэг.

Путин олон улсын бодлогоо сүр болгон ярив. Тэрээр Америкийн амбицад дургүйцэж, түүнийг тэвчихгүй болов. Тэрээр “эзэнт улсын түрэмгий оролдлогод нь” адилхан хариу барьсан. Юу бол? Хэн нэгэн танхмаас Ульяновскт байгаа НАТО-гийн баазыг сонсголоо. Гэтэл НАТО-гийн бааз бол өөр хэрэг. Түүний адил хариу нь өнчин орос хүүхдүүдэд Америкт үрчлэгдэхийг хориглосон хориг юм.

Илья Яшин

Путин шууд ярилцлагынхаа өөрийн дээд амжилтыг эвдлээ. Энэ удаа тэрээр 4 цаг 47 минут ярьж, 85 асуулт, 24 блиц-асуултад хариу өглөө. Өдөө асуултуудаас наймыг нь сонгож, бусдыг нь телевизийн хөтлөгчид дамжуулан  тавьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж