Японы удирдаач Улсын Филармонид

Хуучирсан мэдээ: 2013.04.26-нд нийтлэгдсэн

Японы удирдаач Улсын Филармонид

Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй гэрээгээр хамтран ажиллаж байгаа Япон улсын  удирдаач Хисаёши Иноүэ өнгөрсөн нэгдүгээр сард Оросын алдарт хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс үзэгч олондоо өргөн барьсан юм. Тэгвэл, удирдаач Хисаёши Иноүэ  тавдугаар сарын 2, 3-ны 19.00 цагт Филармоний концертын танхимд удирдан тоглуулах ээлжит бүтээл нь Германы нэр хөгжмийн зохиолч Л. В. Бетховены 7-р симфони юм. Энэхүү бүтээлийг нь Рихард Вагнер "Тэнгэрлэг бүжиг" хэмээн нэрийдсэн байдаг. 1812 онд Вени хотноо уг зохиолыг бичиж дуусгасан. 1813 оны 12 сарын 08-нд уг зохиол анх тоглогдсон.

Энэхүү симфони тухайн үед анх  шархадсан цэргүүдэд туслах зорилгоор  тоглодог  байсан ба дараа нь уг бүтээл шууд л нийтийн  хүртээл болж үзэгчдэд дахин тоглосноор ихээхэн алдар хүндэд хүргэсэн.
Энэ концерт дөрвөн хэсгээс бүрдэнэ:

  1. Poco sostenuto. Vivace
  2. Allegretto
  3. Presto
  4. Allegro con brio

Энэ тоглолтод симфони найрал хөгжмийн гоцлол хөгжимчин хатагтай З.Отгон П.И.Чайковскийн гайхамшигт “Хийл найрал хөгжимд зориулсан концерт”- ыг үзэгчдэд өргөн барьж буй нь содон бэлэг байх  буй зээ. Одоо  Чайковскийн нэрэмжит Олон Улсын уралдаанд энэ концертын бүтээлийг  заавал оруулдаг болсон юм. Концерт нь 35 орчим минут 3-н хэсгээс бүрдэх ба хоёр гуравдугаар хэсэг нь завсарлагагүй явдаг.

  1. Allegro moderato — Moderato assai (ре мажор)
  2. Canzonetta: Andante (соль минор)
  3. Finale. Allegro vivacissimo (ре мажор)

Иноүэ 5-р сарын 2, 3-нд   Филармони Симфони найрал хөгжмийн уран бүтээлчдийг удирдан тоглуулах энэхүү тоглолт нь сонгодог  хөгжимд шунан дурлагч соёлтой залуусын зайлшгүй ирж үзэх сонирхол татсан концерт байх болно.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж